Нууцлалын бодлого

Mongol App Нууцлалын Бодлого Шинэчлэгдсэн огноо: 2023-03-01 Mongol App (цаашид "бид") нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалахыг эрхэмлэж, хэрэглэгчдийн нууцлалыг хүндэтгэдэг. Энэхүү нууцлалын бодлого нь Mongol App аппликейшнийг ашиглах үед бид хэрхэн хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, хадгалж, хамгаалах тухай дэлгэрэнгүй тайлбарласан болно. 1. Хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах Бид хэрэглэгчийн мэдээллийг доорх зорилгоор цуглуулдаг: Таних мэдээлэл: Имэйл хаяг, утасны дугаар гэх мэт мэдээлэл нь хэрэглэгчийг таних, данс үүсгэх, аппын үйлчилгээ үзүүлэх зорилготой. Хэрэглээний мэдээлэл: Хэрэглэгчдийн аппликейшнийг хэрхэн ашиглаж буй талаарх мэдээллийг аппын гүйцэтгэлийг сайжруулахад ашиглана. Байршил (шаардлагатай үед): Хэрэглэгчийн байршилд суурилсан үйлчилгээг хүргэх зорилгоор хэрэглэгдэнэ. Энэхүү мэдээлэл нь зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрөлтэй үед л ашиглагдана. 2. Мэдээлэл хадгалах болон хамгаалах Бид хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахын тулд зохих аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авдаг. Бид таны мэдээллийг хамгаалахын тулд шифрлэлт, аюулгүй байдлын хана, өгөгдөл хандах хяналт зэрэг арга хэрэгслийг ашигладаг бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандахаас сэргийлж ажилладаг. 3. Мэдээллийг гуравдагч этгээдэд хуваалцах Mongol App нь хэрэглэгчдийн мэдээллийг ямар нэгэн байдлаар төрийн байгууллага, хувь хүн, эсвэл бусад байгууллагуудтай хуваалцдаггүй. Бид таны мэдээллийг сурталчилгаа, маркетингийн зорилгоор ашиглах эрхтэй 4. Хэрэглэгчийн эрх Хэрэглэгчид нь өөрсдийн мэдээлэлд хандах, шинэчлэх, устгах эрхтэй. Та өөрийн дансны мэдээллийг хүссэн үедээ шинэчилж, устгах боломжтой бөгөөд энэ талаар бидэнтэй холбоо барьж зөвлөгөө авах боломжтой. 5. Нууцлалын бодлогын шинэчлэл Бид энэхүү нууцлалын бодлогыг шаардлагатай үед шинэчилж болно. Шинэчлэл хийх тохиолдолд хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Та аппликейшнийг ашигласнаар хамгийн сүүлд шинэчлэгдсэн нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байгаа болно. 6. Холбоо барих Нууцлалын бодлогын талаар асуулт байвал бидэнтэй доорх хаягаар холбогдоорой: Имэйл: info@mongol.app Энэхүү нууцлалын бодлого нь хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалахад зориулагдсан бөгөөд Mongol App-ийг ашиглах үед энэхүү бодлогын хүрээнд ажиллах болно.